2025 ОНД ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 18 ХУВЬ ХҮРЧЭЭ

18 цаг 11 минутын өмнө
Thumb

Баруун бүсийг эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил 2025 онд 18% хүрсэн байна. Тус төслийн түлхүүр гардуулах гэрээний нөхцөлийн дагуу төслийн барилга угсралтын ажлыг 2025 оны 07 сарын 30-ны өдрөөс тооцож эхэлсэн бөгөөд нийт 61 сарын хугацаанд ашиглалтад хүлээлгэн өгнө. 

2026 оны ажлыг төлөвлөгөөний дагуу 3 сарын 21-нд барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байна.  БНХАУ-ын Пауэр Чайна компани нь 2023,2024 онуудад өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэсний үр дүнд төслийг төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулах нөхцөлийг хангажээ.

Тус компани 2025 оны барилга угсралтын ажилд нийт 283 хүнийг төслийн нөлөөлөлд өртөж байгаа орон нутгаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулсан. Үүнээс: Ховд аймгаас 168 хүн, Баян-Өлгий аймгаас 115 хүн төслийн талбарт ажилласан байна.

2026 онд орон нутгаас 340-400 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллуулахаар төлөвлөжээ.