Төслийн зорилго
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Ус үндэсний хөтөлбөр, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр /2020-2024, Шинэ сэргэлтийн бодлого/ зэрэг бодлогын баримт бичгүүдэд “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийг хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг.
Баруун бүсийн болон эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, баруун бүсийн эрчим хүчний системийн горим тохируулгын үүрэг гүйцэтгэх, эрчим хүчний системийн аюулгүй байдлыг хангах, импортын эрчим хүчний хэмжээг багасган бүс нутгийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1 тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулан санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн.