--Монгол Улсын Засгийн газрын тогтоол 86 (2015-03-09)
Эрдэнэбүрэнгийн Ховд голд Усан Цахилгаан Станц барих ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийг судлах.
--Монгол Улсын Засгийн газрын тогтоол 121 (2016-10-26)
МУЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.100.3-д Ховд голын УЦС-ыг барих 2017-2022 он.
--Монгол Улсын Засгийн газрын тогтоол (2018-05-30)
“БНХАУ-н Засгийн Газраас Монгол Улсын Засгийн Газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулах, БНХАУ-н Засгийн газарт санал болгох”.
--Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны №357 дугаар тогтоолоор Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах болон нуур үүсэх нутаг дэвсгэр 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг батлан шийдвэрлэсэн.
--Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №146 дугаар тогтоолоор Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд хамаарах айл өрхийн иргэн бүрд 15,200,000 (Арван тав сая хоёр зуун мянган) төгрөгийн Нэг удаагийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн.