“ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГАА ХИЙХ, ХИЛ ЗААГИЙН ЭРГЭЛТИЙН ЦЭГИЙГ ТЭМДЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах болон нуур үүсэх нутаг дэвсгэр 28000 га газрыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны №357 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг батлан шийдвэрлэсэн.
-“Газрын тухай хууль”-ийн 16,1,13-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2017оны 287 дугаар тогтоолын хавсралт “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.13.4, 5 дугаар зүйлийн 5.1.3-ийг үндэслэн “Улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах гурвалсан гэрээ”-ний 1.3.3, 1.3.4-д заасны дагуу газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа /газрын төлөв байдал, чанарын мониторингийн цэгт/-г холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд мэргэжлийн байгууллагаар хийлгэх, газрын хил заагийг тэмдэгжүүлж, газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг акт үйлдэн хүлээлгэн өгөх ажлыг “Бест гео ланд” ХХК-иар гүйцэтгүүлсэн.
ЭБУЦС төслийн улсын тусгай хэрэгцээний газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайланг гэрээний хугацаанд хүлээн авч Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын дарга бөгөөд Улсын ерөнхий шинжээчээр газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг гаргуулан авсан.