ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2020.05.05
Thumb

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо : 2020.05.05
Тендер шалгаруулалтын нэр: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: 
 

1. Эрчим хүчний яам нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 


2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:

  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ :

            -Төслийн болзошгүй болон  гол сөрөг нөлөөллийг тодорхойлох,түүнд  

           тохирох  аргачлалаар үнэлэх,

- Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, үр дагаварыг      арилгах арга

хэмжээг тодорхойлох,

 - Нөхөн сэргээх болон дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тодорхойлох,

- Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчин, орон нутгийн иргэдэд учирч болзошгүй

эрсдэлийн үнэлгээ хийх,

- Төслийн сөрөг нөлөөлөл багатай хувилбарыг сонгох,

- Төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах,

-Төслийн хяналт шинжилгээний хөтөлбөр боловсруулах

- БОННҮ-ийн тайлан , түүний техникийн бус хураангуйг боловсруулах,

  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн Нийгмийн  нөлөөллийн үнэлгээ:

 

             -Төслөөс нийгэм- эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодорхойлох,

             -Төслийн хэрэгжилтийн явцад үүсч болзошгүй нийгмийн сөрөг нөлөөллийг үнэлэх,

             -Нийгмийн сөрөг нөлөөлөл багатай хувилбарыг тодорхойлох,

  •   Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн  Байгаль орчны менежментийн төлөвлөгөө,
  •   Ажлын тайлан боловсруулах зэрэг болно.



3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.

Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх  Зөвшөөрнө

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 05 -р сарын 05 -ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2020 оны 05-р сарын 15 -ны өдрийн 15 цаг 00 минут-ны дотор ирүүлнэ үү.

 Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл хэрэгжүүлэх нэгж Улаанбаатар хот-17042, Хан-Уул дүүрэг 3-р хороо, Б.Шаравын гудамж      Хан-Уул цамхаг 10 давхар 1004 тоот,  Утас: 75553938

Имэйл хаяг: tuguldur@energy.gov.mn

Вэб сайт: www.erdeneburenhpp.mn