Санхүүжилтийн эх үүсвэр
2020.04.02
Баруун бүсийн болон эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, бүсийн эрчим хүчний системийн горим тохируулгын үүрэг гүйцэтгэх, эрчим хүчний системийн аюулгүй байдлыг хангах, импортын эрчим хүчний хэмжээг багасган бүс нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-ын 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгох 1 тэрбум ам. долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулсанаар санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн.