МОНГОЛ УЛСЫН УСНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦ
Монгол орны том жижиг нийлсэн 60 гаруй мянган км урттай 3500 орчим гол мөрний олон жилийн дундаж урсац 3500 сая м3/с орчим, эрчим хүчний нөөц нь 5700 МВт, боловсруулах эрчим хүчний нөөц 56 тэрбум кВТ/ц байна гэж тогтоожээ. Дээр дурдсан нөөцийн 50-60 хувийг ашиглахад нийлбэр дүнгээрээ 3000 МВт орчим суурилагдсан хүчин чадалтай, 20 тэрбум кВТ/ц цахилгаан үйлдвэрлэх боломжтой байна.
Одоогийн байдлаар УЦС-аар жилдээ 80 сая кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүч чадалтай болоод байгаа ба энэ нь нийт нөөцийн зөвхөн 1 орчим хувьтай тэнцэж байна.
АШИГЛАГДАЖ БАЙГАА БАГА ОВРЫН УЦС
УЦС-ын нэр | Байршил | Суурилагдсан хүчин чадал МВт | Жилд үйлдвэрлэх эрчим хүч сая КВт/цаг | Ашиглалтанд орсон он |
Богдын гол | Завхан | 2 | 5 | 1997 |
Тайшир | Говь-Алтай | 11 | 37 | 2010 |
Дөргөн | Ховд | 12 | 38 | 2008 |
Бүгд | 25 | 80 |
|