УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?
2016.04.21
ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ
- Нүүрс, хий зэрэг түлшээр ажилладаг эх үүсвэрүүдтэй харьцуулахад УЦС-ын үйл ажиллагааны зардал нь харьцангуй бага бөгөөд тогтвортой байдаг.
- Цахилгаан үйлдвэрлэх шаардлагагүй байгаа тохиолдолд гарцуудыг хаан, цахилгаан үйлдвэрлэхээ зогсоож, шаардлагатай үед дахин үйлдвэрлэх боломжтой.
- УЦС-ын ашиглалтын хугацаа нь 50-100 жил байна.
- УЦС-ыг олон төрлөөр ашиглаж байгаа тохиолдолд нэг удаагийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэн, цаашид олон эх үүсвэрээс орлого олох бололцоо бүрддэг.
БАЙГАЛЬ ЭКОЛОГИЙН АЧ ХОЛБОГДОЛ
- Цөмийн цахилгаан станцтай адил цөмийн хаягдал үүсгэхгүй, байгаль орчинд ээлтэй.
- Түлш шатаахгүй тул бусад цахилгаан станцууд шиг нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) –ийг шууд ялгаруулахгүй.
- Усан сан үүсгэснээр тухайн бүс нутгийн агаарын чийгшлийн түвшин нэмэгдэж цаг уурын таатай нөхцөл бүрдэнэ.
НИЙГМИЙН АЧ ХОЛБОГДОЛ
- Бүтээн байгуулалтын ажлын явцад болон УЦС ашиглалтанд орсноор орон нутгийн иргэдэд шинэ ажлын байр бий болно.
- Орон нутгийн иргэд цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болно.
- Орон нутагт зам, барилга, гүүр барих зэргээр дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэгдэнэ.
- Байнгын цахилгаан эрчим хүч ашиглах болсноор иргэдэд жижиг бизнес эрхлэх, томоохон уурхай, үйлдвэрүүдэд үйл ажиллаагаагаа эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ.