УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ЯМАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ ВЭ?

2016.04.21

ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭНЭ


Манай дэлхий 40500 тэрбум кВт.ц усны эрчим хүчний нөөцтэй. Усан цахилгаан станцуудын нийт суурилагдсан хүчин чадал нь 800 мянган МВт бөгөөд жилдээ 2,7 тэрбум кВт.ц цахилгаан үйлдвэрлэдэг байна. Дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 20%, сэргээгдэх эрчим хүчний 92%-ийг усан цахилгаан станцаас хангадаг.

 Capture.PNG

 

ҮЕРИЙН УС ХУРИМТЛУУР БОЛНО

УЦС-ын далан болон усны сан нь бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар үерийн усыг хуримтлуулан, усны  хэмжээг хянах тохируулагатай байна. Үерийн усыг хуримтлуулахын тулд ус зарцуулалтын төлөвлөгөөг гаргах ба уг аргыг хэрэглэснээр үерийн усыг хуримтлуулах болон урсгах хугацааг тохируулж, борооны/зуны улирлын үед их хэмжээний усыг хуримтлуулан үерийн аюулд өртөхөөс  хамгаална.

УСАН ТЭЭВРИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

Даланг голын дээгүүр хөндлөн хэлбэртэй барьж  усан сан үүсгэх нь  голын усны түвшинг нэмэгдүүлж хуримтлуулан, голын урсгацын хэмжээг сааруулдаг.  Ингэснээр голын усны түвшин нэмэгдэж усан онгоц, завь чөлөөтэй зорчиж усан тээвэр хийх  боломжтой болно.

УСАЛГААНЫ СИСТЕМИЙГ БИЙ БОЛГОХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ.

Далан нь  голын усны урсгалыг өөрчилж,  хоолойгоор дамжуулан УЦС-аас хол орших газар тариалангийн бүсэд усалгааны систем үүсгэх боломжтой ба урсацын хэмжээ нь харилцан адилгүй байдаг гол мөрөн дээр  далан барьснаар жилийн  турш усжуулалт хийх боломжтой болно. 

ЗАГАСНЫ АЖ АХУЙ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛНЭ.

УЦС-д ус хуримтлуулан нуур үүсгэснээр аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.  Завиар зугаалах, усан цахилгаан станцын түүхийг харуулсан музейгээр аялах зэргээр хүмүүсийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгодог.

УЦС-ыг олон төрлийн зориулалтаар ашиглаж болохын  нэг жишээ нь загасны аж ахуй юм.

Толминкагын УЦС нь  загасны аж ахуйг эрхлэхийн зэрэгцээ цахилгаан үйлдвэрлэх  хосолсон хэв маягаар ажилладаг.

Толминкагын УЦС нь  загасны аж ахуйг эрхлэхийн зэрэгцээ цахилгаан үйлдвэрлэх  хосолсон хэв маягаар ажилладаг.