Баянхонгор аймгийн Байдраг гол дээр 30 МВт-ын Усан цахилгаан станц баригдана.

2023.12.07
Thumb
Баянхонгор аймгийн Байдраг голын 30 МВт-ын УЦС-ын ТЭЗҮ бэлэн болж байгаа бөгөөд Баянхонгорчууд энэ төслийг маш их дэмжиж, хүлээж байгаа юм байна.
Энэ УЦС баригдвал Баянхонгор аймгийг тэр чигт нь эрчим хүчээр хангаад зогсохгүй усалгаатай газар тариалан хөгжих боломж бүрдэнэ.
Тэнд үүсэх хиймэл нуур нь (зураг төслөөр Лууны дүрстэй нуур үүсэх төлөвтэй тул Луут хэмээн нэрийдээд буй) 400 сая м.куб цэвэр ус хураах ба энэ нь бараг л Монголын нэг жилийн цэвэр усны хэрэгцээ юм.
Мөн Байдраг гол болон Бөөнцагаан нуурын экологийн тулгамдсан асуудлууд шийдэгдэх чухал ач холбогдолтой төсөл билээ.