ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ
 ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

 

 

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ

Цахилгаан эрчим хүчний хэрэглээний тасралтгүй өсөлт, бие даасан байдал, аюулгүй найдвартай ажиллагааг хангах, цэвэр ус хуримтлуулах их багтаамжтай нөөцлүүр, горим тохируулгын үүрэг гүйцэтгэх Усан цахилгаан станц барьж байгуулах шаардлагатай.

 Улсын төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд жил бүр 16-22 тэрбум төгрөгийн татаас төлж байна. 

 Баруун бүсийн эрчим хүчний системийн цахилгаан хэрэглээний өсөлт жилд дунджаар 8-11% байна.  

 Баруун бүсийн эрчим хүчний систем нь цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 74%-ийг ОХУ, БНХАУ-аас 2%, “Дөргөн УЦС”-аас 24%-ийг хангаж байна.

 Хүнд ба хөнгөн үйлдвэр, уул уурхайн ордуудыг ашиглахад цахилгаан эрчим хүчний эх үүсвэрүүд нэн шаардлагатай байна.

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС - ЫН БАЙРШИЛ

ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД

1

 

 

 

 

Бэлтгэл ажлын хүрээнд:

  • Ажлын нарийвчилсан зураг төсөл боловсруулж магадлалаар оруулна.
  • Төслийн талбайд нийт 9 км байнгын зам, 3.5 км түр зам.
  • Ховд голыг гатлах 3 гүүр, ашиглалтын зам.
  • Эрдэнэбүрэн сумаас төслийн талбар хүртэл 21 км урттай 35 кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/, дэд станц, төслийн талбарт 9 км 10 кВ-ын ЦДАШ, дэд станц.

2

 

Боомт нь дээд, доод ус хаюур бүхий бетон гадаргуутай, элс хайрган дүүргэлттэй байна. Боомтын хярын урт нь 255 м, боомтын хярын өргөн 7м, боомтын өндөр 42м байна.

3

 

 

 

 

Усан сангаас ус хүлээх авах байгууламж нь урсгалын дагуу 200 м зайд байрлах ба 16 м урт, 18 м өргөн, 39 м өндөртэй байна.

4

 

 

 

 

220 кВ-ын ил хуваарилах байгууламж нь 200м х 110м хэмжээтэй байна.

5

 
  • Ус хүлээн авах туннель нь 4835 м урттай, 7.5м диаметр голч бүхий байгууламж байна.
  • Даралт тэнцвэржүүлэх байгууламж нь 28м дотоод диаметртэй, 59.8м өндөртэй цилиндр хэлбэртэй байна.

6

 

Станцын барилга нь 78мЧ18.9мЧ35.1м хэмжээтэй байгууламж, ус хаях суваг нь 406м урттай байх бөгөөд нэгжийн хүчин чадал нь 22.5МВт-ын 4 иж бүрдэл гидротурбин-генератор суурилуулсан байна.

7

 

 

ЭБУЦС-ын ажилчдын оффис, орон сууцны барилгыг Ховд аймгийн төвд барина.

8

 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаас Завхан аймгийн Улиастай дэд станц хүртэлх 470 км 220 кВ-ын ЦДАШ. (Төслийн хөрөнгө оруулалтад цахилгаан дамжуулах агаарын шугам барих өртөг ороогүй.)

ТЭЗҮ-ИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Ерөнхий үзүүлэлт

2008 оны ТЭЗҮ

2019 оны ТЭЗҮ

Нийт хөрөнгө оруулалт

268 сая ам.доллар

271,5 сая ам.доллар

Нийт суурилагдах хүчин чадал

64 МВт

90 МВт

Жилд үйлдвэрлэх эрчим хүч

197-230 сая кВт*ц

366 сая кВт*ц

Боомтын  төрөл

Булдаж нягтруулсан боомт

Бетон гадаргуутай чулуун дүүргэлттэй  боомт

Боомтын өндөр

42 м

42 м


ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ

      Баруун бүсийн эрчим хүчний систем /ББЭХС/-ийн цахилгаан хэрэглээ 2020 онд 183.0 сая кВт*ц болж, өмнөх оноос 10.7 сая кВт*ц буюу 5.8%-иар өссөн ба нийт хэрэглээний 27.9%-ийг Дөргөний УЦС үйлдвэрлэж, 72.1%-ийг ОХУ болон БНХАУ-аас цахилгаан импортолж 47’705 хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасан байна.

               

      Алтай-Улиастайн эрчим хүчний систем /АУЭХС/-ийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2020 онд нийт 83.9 сая кВт*ц байгаа нь өмнөх оныхоос 2.9 сая кВт*ц буюу 3.5%-иар өссөн байна. Төвийн бүсийн нэгдсэн системээс /ТБНС/ 49.6 сая кВт*ц эрчим хүч худалдан авсан нь 11.8 сая кВт*ц буюу 23.8%-иар, ББЭХС-ээс худалдан авсан эрчим хүч 3.5 сая кВт*ц болж өмнөх оноос 8.4 %-иар тус өсч, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүд болон дизель станцын үйлдвэрлэл 30.7 сая кВт*ц болж, 9.2 сая кВт*ц буюу 23.0%-иар буурч 23’136 цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдийг хангасан байна.

 

     Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 2027 онд ашиглалтад орсноор баруун таван аймгийн хэрэглэгчдийг “Дөргөн УЦС”, “Тайшир УЦС” – ын хамтаар цахилгаан эрчим хүчээр бүрэн ханган ажиллана. Мөн баруун бүсэд баригдах нар, салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн горим ажиллагааг дэмжин, тохируулга хийж ажиллана.

ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Үзүүлэлтүүд

Нэгж

Тоо, хэмжээ

1. Усны үндсэн мэдээлэл

Усан сангийн талбай

км2

98

Голын голдиролын урсацыг тооцсон хугацаа

жил

20

Голын голдиролын усны зарцуулалт

м3

64,4

2. Усан сан, усны түвшин

Үерийн усны түвшин

м

1325.21

Бүрэн дүүрсний дараах түвшин

м

1325

Ашиглалтын хамгийн бага түвшин

м

1305

Идэвхитэй эзэлхүүн

сая.м3

1140

Тохируулгын эзэлхүүн

сая.м3

1101

Ашиггүй эзэлхүүн

сая.м3

39

3. Боомт

Боомтын төрөл

 

Бетон гадаргуутай чулуун дүүргэлттэй боомт

Боомтын өндөр

м

42

Боомтын хярын өргөн

м

7

Боомтын хярын урт

м

255

4. Ус хүлээн авах хоолой

Ус хүлээн авах хоолойн /туннель/ урт

м

4835

Ус хүлээн авах хоолойн /туннель/ диаметр

м

7.5

Даралт тэнцвэржүүлэгч байгууламжийн төрөл

 

Газар дор

Даралт тэнцвэржүүлэгч байгууламжийн хэмжээ

м

28 Ч 59.8 (R Ч H)

Ус хүлээн авах даралтат хоолойн төрөл

 

Газар дор

Ус хүлээн авах даралтат хоолойн диаметр

м

6.3

5. Станцын барилга

Байршил

 

Хавцлын зүүн эрэг дээр

Барилгын талбай

м

78Ч18.9Ч35.1

Үндсэн тоноглолын тоо

ком

4Ч22.5 МВт

Хэвийн түрэлт

м

75

Сувгийн урт

м

406

6. Төслийн үр ашиг

Суурилагдсан хүчин чадал

МВт

90

Жилийн дундаж ЦЭХ-ний үйлдвэрлэлт

сая кВт*цаг

366

Шууд хөрөнгө оруулалт

сая ам.доллар

271.5

Ус ашиглалтын хувь

%

88


 

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

  • Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах бөгөөд их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ.
  • Баруун бүсийн аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь хангагдана.
  • Улсын төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаасыг тэглэнэ.
  • Цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 330 мянган тонноор багасгана.
  • Усан цахилгаан станцын барилгын угсралтын ажлын үед 800 – 1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60 – 80 хүн байнгын ажлын байраар хангагдана.
  • Баруун таван аймгууд дотоодын хямд, найдвартай эх үүсвэртэй болсноор бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэж иргэдийн амьжиргаа сайжирч өрхийн орлого нэмэгдэнэ.
  • Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүс бий болно.
  • Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт, Мянгад сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.
  • Усан сан үүссэнээр орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.
  • Усан цахилгаан станц бол хамгийн найдвартай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр юм. Нар, салхины цахилгаан станцын үйлдвэрлэл нь байгаль цаг уураас хамааралтай байдаг бол усан цахилгаан станц нь усны нөөц бүрдүүлэн хэрэгцээтэй үедээ шаардлагатай цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой байдаг.
  • Усан цахилгаан станцын ашиглалтын хугацаа 60 – 100 жил байх ба ашиглалтын зардал маш бага байдгаараа онцлог юм. Шаардлагатай урсгал засваруудыг цаг хугацаанд нь хийснээр түүнээс дээш жил ашиглагдах боломжтой.