Төслийн ач холбогдол

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж байгуулан ашиглалтад оруулснаар дараах ач холбогдолтой болно. Үүнд:

Баруун бүсийн эрчим хүчний системийг дотоодын хямд эх үүсвэрээр хангагдана. 
 
Баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаасыг тэглэнэ.

Баруун бүсийн эрчим хүчний систем импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарна. 
 
Хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 756,6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний   нүүрсхүчлийн хий /ойролцоогоор 1,2 сая тонн/-н ялгаралтыг бурууруулж 9230 ам.долларын нүүрсхүчлийн хийг   худалдах боломжтой болно.
 
УЦС-ын барилгын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байраар, ашиглалтанд орсны дараа 70-100 хүн байнгын     ажлын байраар хангагдана.
 
Баруун бүсийн эрчим хүчний системийн дотоодын хямд эх үүсвэрээр хангаснаар үйлвэр, үйлчилгээний газрууд нэмэгдэж иргэдийн аж амьдралд ахиц гарна.
 
Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгох боломжтой.
 
Орон нутагт усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.
  
Усан санд ихээхэн ус хуримтлагдснаар агаарын чийгшлийг нэмэгдүүлж орон нутгийн уур амьсгалд эерэг нөлөө үзүүлнэ.