ЯАГААД УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ГЭЖ?

2016.04.21

1. УЦС нь эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэр юм.

УЦС нь цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх явцдаа усыг ямар нэгэн байдлаар устгаж, багасгахгүй тул бүх төрлийн УЦС-ууд нь  том жижиг, голын гольдролтой, далантай зэрэг төрөл зүйлээс үл хамааран “сэргээгдэх“ эрчим хүчний эх үүсвэрт тооцогдоно.


2. УЦС нь бусад  сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг дэмжиж ажилладаг.
Далан бүхий УЦС нь цахилгаан эрчим хүчний ачааллын хэлбэлзлэлд тохируулан үйлдвэрлэлийн хэмжээгээ богино хугацаанд өөрчлөх чадвартай. Хуримтлалын сан бүхий усан цахилгаан станц нь үйл ажиллагааны харьцуулшгүй уян хатан байдлыг бий болгож, тэд тэр даруй цахилгааны эрэлт хэлбэлзэлд хариу арга хэмжээ үзүүлдэг.  Усан цахилгаан станцын уян хатан байдал болон хадгалах багтаамж нь  нарны эрчим хүч, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дахь хэрэглээг дэмжиж  илүү үр ашигтай аж ахуйч болгодог. 


3. УЦС нь цэвэр усыг хадгална.

УЦС-ын далан нь бороо, цасны усыг хуримтлуулан,  газар тариалангийн усжуулалтын болон ундны зориулалтын усаар иргэд, аж ахуйн нэгжийг хангадаг. Энэхүү цэвэр усыг нөөцлөх чадвар нь ган гачиг, үерийн аюулд өртөх эрсдлээс ард иргэдийг хамгаална.


4. УЦС нь агаарыг бохирдуулахгүй.
УЦС нь  цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэхдээ хүлэмжийн хий зэрэг ямар нэгэн хорт хий ялгаруулахгүй тул цахилгаан эрчим хүчний цэвэр эх үүсвэр юм.


5. УЦС нь цаг уурын өөрчлөлтөөс сэргийлнэ.
Нүүрс, хий, газрын тос зэрэг түлшээр ажилладаг цахилгаан станцуудын адил агаар бохирдуулагч бодис ялгаруулдаггүй тул агаарын бохирдлыг бууруулж, дулаарлыг багасгахад нөлөөлдаг.  Одоогийн байдлаар УЦС нь өдөр тутам  4,4 сая баррельтай тэнцэх хэмжээний газрын тосны хэрэглээг өөрийн цэвэр технологийн тусламжтайгаар хэмнэж байна.                                                

6. УЦС нь улс орны эрчим хүчний аюулгүй найдвартай байдлыг хангаж ажиллана.                                                                                                                                                                                      УЦС нь голын усны нөөцийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, түлшний үнийн хэлбэлзлэлээс хамаарахгүй үйлдвэрлэл явуулах тул эрчим хүчний аюулгүй найдвартай байдлыг хангаж ажиллана.

7. УЦС нь өнөөгийн болон ирээдүйд ашиглагдах эрчим хүчний цэвэр, боломжит эх үүсвэр юм.

УЦС нь дунджаар 50-100 жил ашиглагддаг бөгөөд олон талын урт хугацааны хөрөнгө оруулалттай байгууламж юм. УЦС-ыг сүүлийн үеийн технологоор тоноглоход хялбар бөгөөд үйл ажиллагааны болон засварын зардлын хэмжээ нь харьцангуй бага байдаг.

8. УЦС нь тогтвортой хөгжлийг авчирдаг.

УЦС –ийн төсөл нь эдийн засаг, байгаль орчин, нийгмийн онцгой ач холбогдолтой тул орон нутагт тогтвортой хөгжлийг авчирдаг. Орон нутагт УЦС баригдсанаар байнгын эрчим хүчний эх үүсвэртэй холбогдон, дэд бүтэц хөгжиж, эмнэлэг сургуулиуд байгуулагдан улмаар иргэдийн амьдрах нөхцөл сайжирна.

Баруун бүсийн эрчим хүчний системд усан цахилгаан станц барих шаардлага

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ дундажаар 145 кВт.ц байна. Үүний 22  хувийг Дөргөний УЦС үйлдвэрлэдэг бол 70 гаруй хувийг ОХУ-аас импортлодог. ОХУ-аас импортлосон эрчим хүчинд жилд 5-6 тэрбум төгрөгийг улсаас төлж байна. Гэтэл ББЭХС-д сэргээгдэх эрчим хүчний усны нөөц ихтэй. Үүнийг ашиглан усан цахилгаан станц байгуулах замаар ББЭХС-ийн эрчим хүчний хомсдолыг шийдвэрлэх боломжтой юм.

Эрчим хүчний хэрэглээний өсөлт ББЭХС-д  8-10 хувь байгаа бөгөөд 2020 он гэхэд 230-300 кВт.ц болно. Хэрвээ баруун аймгуудад ойрын үед ашиглалтад орох Асгатын мөнгөний болон бусад уурхайнууд, дулааны, цементийн, ноос угаах зэрэг томоохон үйлдвэрүүдийн хэрэглээг тооцох юм бол эрчим хүчний хэрэгцээ үүнээс илүү өсөх хандлагатай байна.